Шампунь таарахгүй бол яах вэ?
Шампунь таарахгүй бол яах вэ?
2021-01-07 14:41

Шампунь таарахгүй бол яах вэ? гэж их асуудаг

Шалтгаан 1

Хуйхаа сайн цэвэрлэдэггүйгээс болдог бөгөөд органик шампунь нь илүү өтгөн байдаг тул хуйханд үлдчих гээд байдаг талтай бөгөөд сайн зайлах шаардлагатай. Дутуу зайлсанаас болж үсэнд бүтээгдэхүүний үлдэгдэл үлдэж хаг шиг харагдаад таарахгүй байна гэсэн ойлголт үүсдэг.

Шалтгаан 2

Өмнө нь тогтмол хөөсрөлт ихтэй орлуулагчтай шампунь хэрэглэдэг тохиолдолд хэрэглэж байсан шампуний орлуулагч элементүүд үхэжсэн гуужсан арьстай нийлж давхарга үүсгэдэг бөгөөд органик бүтээгдэхүүн хэрэглэж эхэлмэгц гуужиж унадаг ихэвчлэн маш том том хавтгай хэлбэртэй байдаг. Энэ тохиолдолд хэрэглэхээ зогсоохгүй 28-42 хоног бүрэн хэрэглэж байж хуйх эрүүлждэг.

Шалтгаан 2

Үс болох хуйхны төрөлтэй шампуний PH таараагүй тохиолдолд буюу хэт хуурай үсэнд хэт шүлтлэг шампунь хэрэглэх нь хуйх амархан тослогтоход хүргэдэнг, байнга хэт их тэжээл өгөх шампунь удаан хэрэглэх гэх мэт асуудлаас болж хагтах хуурайших асуудал үүсдэг.

Органик сайн шампунь гэдэгт үндсэн найрлага нь өөрөө органик гаралтай байхаас гадна нь хуйхны PH балансыг алдагдуулдаггүй шампунь гэж ойлгож болно. Бидний хуйхны арьс хүчил шүлтийн хэмжээгээр PH 5.5-тай байдаг. Тиймээс бид үүнтэй илүү ойролцой PH тай бүтээгдэхүүн хэрэглэвэл илүү сайн гэсэн үг. Гэтэл өргөн хэрэглээнд байдаг шампуниуд дийлэнх нь маш шүлтлэг буюу РН 9-өөс дээш заадаг. Ийм шүлтлэг шампунь хэрэглэвэл хуйх маш ихээр хуурайшиж чийгээ алдана.

Гэхдээ зарим тусгай үйлчилгээтэй шампунь зарим тохиолдолд 5.5с дээш байх 6.5-7 байх тохиолдол байдаг үүний тухай дараа дэлгэрэнгүй мэдээлэл оруулна.

(Манай шампуний мэргэжлийн байгууллагад өгсөн шинжилгээгээр 5.23 байгааг бодит зургаар өмнө оруулж байсан

Тэгвэл эдгээрийн аль ч шалтгаан байсан хуйхаа эрүүл байлгах үүднээс 7 хоногт нэг удаа хуйх цэвэрлэх шампунийг хэрэглэж заншсанаар энэ асуудлаас бүрэн салах боломжтой

Бие болон нүүрний арьсан дээрх үхэжсэн арьсны эдийг тогтмол гуужуулж өдөр бүр цэвэрлэх шаардлагатай байдаг шиг хуйханд ч мөн гүн цэвэрлэгээ шаардлагатай байдаг гэнэ.

Хуйхны хэсэг нь биеийн бусад хэсэгтэй адилхан үхэжсэн арьсны давхарга үүсдэг байна. Бидний нэрлэж заншсанаар хаг. Ялангуяа Монголын нөхцөлд өвлийн бохирдолтой агаар, хүнд хийн элементүүд тоос шороо, хувь хүний биеийн онцлогоос хамааран тос болон хөлс, бүтээгдэхүүний үлдэгдэл зэрэг нь үсэнд, хуйханд бохирдол болон үлддэг

Хуйхаа цэвэрлээгүйгээс дараах асуудалууд үүсдэг :

уналт,

удаан ургах,

хагтах,

амархан тослогжих,

хуйх хөндүүрлэх,юм гарах,үрэвсэх

хуйх гүн бохихдох, үнэртэй болох

өнгө алдах гэх мэт олон асуудлыг үүсгэдэг